ШИНЭ намын байр суурь
2020.01.13

ШИНЭ намын байр суурь

ШИНЭ намын зүгээс 3 асуудлын хүрээнд байр сууриа илэрхийллээ.

1) Хөөн хэлэлцэх хугацааны зарчмаар хуулийн хариуцлагын гадна үлдээд байгаа олон хэргүүдийг нөхөж шалгах бололцоо үүсч, хуулийн төсөл оруулж ирж эхэлцүүлж байгааг ШИНЭ нам 100 хувь дэмжиж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

2) Өнгөрсөн долоо хоногт ЗГ-аас оруулж ирсэн тэтгэврийн зээл тэглэх хуулийн концепц маш буруу зарчим агуулж байсан тул үүнийг өөрчилж, Үндсэн хуулиа баримталж ахмадуудаа ялгаварлахгүй байх ёстой ёстой гэсэн шаардлагыг ШИНЭ нам тавсьан боловч Их хурал дээр муйхарлаж олонхоороо хүч түрэн бидний тавсьан саналуудыг хагас дутуу тусгах замаар энэ хуулийн төслийг баталлаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт, оройтож зарласан ч гэсэн тэр өдөр Д.Сүхбаатарын талбайд ирж бидний шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан ахмадуудын тоо 15 мянгад хүрсэн.

Баялгийн хувиаарилалтыг хийхдээ Үндсэн хуулиа дагаж мөрдөж шударга тэгш хуваарилах зарчмаа мөрдөж ажиллах ёстой гэдэг байр суурь дээрээ ШИНЭ нам хатуу зогсож, цаашид тэмцлээ үргэлжлүүлэх болно гэдгийг мэдэгдэж байна.

3) Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг Их хурлаар хэлэлцэж байна. Иргэдэд хамгийн ойр ажилладаг төрийн байгууллагуудыг Орон нутгийн сонгуулийн хуулиар сонгох учир маш чухал хуулийн төсөл юм. Энэ хуулийн төслийн хүрээнд манай намаас ажлын хэсэг байгуулж улс төрийн бусад намуудыг урьж оролцуулж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Намуудын талцлаас болоод орон нутгийн төрийн байгууллагууд огт ажиллах чадамжгүй байсаар дараагийн сонгуультайгаа залгадаг байдлыг энэ хуулиар өөрчлөх нь зүйтэй юм.

Харин энэ хуулийн төслийн хүрээнд ирцийг бууруулахаар Их хурал дээр ярьж байгаа. Энэ нь өөрөө төрийг хүчгүйжүүлэх маш буруу шийдвэр юм. Орон нутгийн сонгууль дээр өндөр ирц зааж өгдөг учир эрх баригчид нам харгалзахгүй шахаж шаардаж уриалж оролцуулдаг. Гэтэл одоо эрх баригчид орон нутгийн сонгуулийн ирцийг байхгүй болгосноор зөвхөн өөрийнхөө намын дэмжигчдийг сонгуульд оролцуулах бусад иргэдийг оролцуулахгүй байх гадны орнуудад ажиглагддаг муу жишгийг Монголд нутагшуулах гэж байгааг бид эрс эсэргүүцэж байгаа. Хуучнаараа 50+1 гэсэн зарчмаараа байх ёстой гэдгийг онцолж байна.