"Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, ЭХЯ-ны сайд Ц.Даваасүрэн оролцлоо
УИХ-ын гишүүн ЭХЯ-ны сайд Ц.Даваасүрэн: Сайжруулсан түлшний үр дүн хүн бүхэнд харагдаж байгаа гэж бодож байна. Өнгөрсөн жил Ерөнхий сайд ирэх оны 5-р сарын 1-нээс түүхий нүүрс оруулахгүй, түлүүлэхгүй гэж шийдвэр гаргасан. Тэр цаг мөчөөс эхлээд утааг яаж бууруулах уу? Түлшийг юугаар орлуулах уу? Нүүрсээ яах вэ? гэсэн асуудал гарч ирсэн. БАОЖЯ-ны сайд Н.Цэрэнбаттай хамтран судалж эхэлсэн. Эрчим хүчний яамны нүүрсний газрын инженер Батбилэг сайжруулсан түлшний санааг гаргаж төсөл бичиж үүний дагуу БНХАУ руу судалгаанд явж, судалж ирээд үйлдвэрлэл эхэлсэн. Жилдээ 600 мянган тонн сайжруулсан нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр бий болсон.
Холбоотой мэдээ
2024.11.09
2024.11.08
2024.10.31