2019.10.25

Л.Болд: Замбараагүй төрийн бус байгууллагуудтай холбоотой маш том зохицуулалт

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд

Маш чухал хуулийг санаачлаад байнгын хороо дэмжиж оруулж ирсэн. Энэ хууль гарсанаар бид учир замбараа нь олдохоо байсан төрийн бус байгууллагуудтай холбоотой маш том зохицуулалт. Бид Үндсэн хуулиа баталснаас хойш дандаа зөрчсөн.

Та бүхэн уншаарай Үндсэн хуульд төрийн бус байгууллага гэдэг үг байдаггүй. Олон нийтийн байгууллагууд гэж байгаа. Төр нэртэй төрийг уландаа гишгэсэн ийм тогтолцоо өнөөдөр нийгмийг мухардуулж байна. Төр эрчимтэй зөв ажиллахад хамгийн чухал хууль бол энэ хууль. Энэ хуулийг бид зөв гаргаж чадах юм бол төр данхайлаа гэдэг яриа ор мөргүй алга болно.