2019.10.08
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.08) хуралдаан гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай (Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II төслийг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн) хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүлийн 58.3 хувь нь дэмжив.