2019.09.12

Б.Саранчимэг:Үлдсэн долоон байрны асуудал ямар шатанд яваа вэ?

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.12/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон БНМАУ-ын Засгийн газар,  ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын  Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Өнгөрсөн онд Уланнбаатар хотноо болсон Монгол Оросын Засгийн газрын хорин хоёрдугаар хуралдаанаар Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын үл хөдлөхтэй холбоотой асуудлаар нэгдсэн шийлдэлд хүрч 500 гаруй өрх орон сууцаа өмчилж авах үндэслэл бүрдлээ гэж мэдээллэсэн маш их талархалтай байгаа.

Энэхүү 8 байрнаас гадна 7 байр үлдээд байгаа. Үлдсэн байрнуудыг яаахаар болсон бэ? энэ асуудал ямар шатанд яваа вэ?