
2019.06.12
Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг баталлаа
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаанаар Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гаргасан горимын саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.
Хуулийн төслийн талаарх АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцууллаа.