Б.Дэлгэрсайхан: Замын-үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг яаж эрчимжүүлэх вэ?
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.29/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Үндсэн чиглэлийг чуулганаар хэлэлцэх явцад төмөр замын асуудалыг унагасан. Энийг ажлын хэсэг яаж шийдсэн бэ? Тухайлбал Зүүнбаян-Тавантолгой, Зүүнбаян-Ханги мандалын төмөр замын асуудалыг яаж оруулах юм бэ?
Гадаад бодлогын үзэл баримтлал дээр хил орчимын худалдааг өргөжүүлнэ гэсэн байна. Замын-үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг цаашид яаж эрчимжүүлэх юм бэ? Энэ асуудалаа шийдэхгүй бол зогсонги байгаа шүү. Энэ дээр хариулт авмаар байна яагаад вэ гэхээр Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд 60 70-н сая доллар аваачаад булчихсан. Уурын зуух, ус цэвэрлэх байгууламж, бохирын шугам ашиглагдаагүй 20 жил болоод зэвтэй төмөр боллоо.
Холбоотой мэдээ
2024.11.13
2024.11.11
2024.11.07
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан