Н.Учрал: Цахим бодлогын түр хорооны гишүүдийг цөөлж, ажиллах боломжоор хангаж өгнө үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
"Өнгөрөгч долоо хоногт Цахим бодлогын түр хороо хуралдах тов зарлагдсан байсан. Уг түр хороо нь 26 гишүүнтэй. Яг хуралдахаар ирц бүрдэхгүй байна. 7 гишүүн л ирсэн. Тиймээс УИХ дарга аа, Намын бүлгийн дарга аа түр хорооны гишүүдийн тоог цөөлж өгнө үү?
Өнгөрөгч 7 хоногийн хуралдаанаар чухал 3 асуудал хэлэлцэх ёстой байсан.
1. Засгийн газартай хамтран байгуулсан Төрийн ухаалаг системийн асуудалтай холбоотой ажлын хэсэг байгуулагдсан. Үүний мэдээлэл сонсох ёстой байсан.
2. Хүүхдийн эрх, тэдгээрийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх мэдээ мэдээллийг хязгаарлах тухай хуулийн төсөл
3. УИХ-ын даргаа чиглэл өгсний дагуу УИХ-ын үйл ажиллагааг цахим системрүү шилжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагаатай танилцаж, санал оруулах ёстой байсан.
Тодорхой ажлууд маш урагшгтай, ахицтай хийгдээд явж байгаа юм. Одоо технологийн ажлууд хийгдэх үлдсэн. Үүнд УИХ-ын гишүүд идэвхтэй ажиллаад өгөөч ээ. Түр хорооны гишүүдийн тоог цөөлөөд ажлаа урагшлуулах боломж олгоно уу? Хуралд оролцох боломжүй гишүүд түр хорооноос нэрээ татаж болно."
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20