2019.05.07
Тэргүүлэгчид 12 асуудал хэлэлцэн, холбогдох шийдвэр гаргалаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар нийтдээ 12 асуудал хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа.
Хэлэлцсэн зарим асуудлыг тодруулбал, 2015 онд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 125 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Одоогийн хэрэгжиж буй журмаар тус корпорацийн ТУЗ-ийн гишүүнд нийслэлийн төлөөллийг нэр дэвшүүлэх томилох асуудал удаашралтай байгаагаас шалтгаалж ТУЗ-ийн ирц бүрдэхгүй, хуралдахгүй байгаа гэнэ. Иймд Тэргүүлэгчид хэлэлцээд тус журмын 3.1.1 болон 5.1.2 дахь заалтыг тус тус хасахаар шийдвэрлэв.