Н.Цэрэнбат: 2020 он гэхэд аялал жуулчлалын салбар ₮2.5 их наядын орлоготой болно
2019.04.23

Н.Цэрэнбат: 2020 он гэхэд аялал жуулчлалын салбар ₮2.5 их наядын орлоготой болно

“Амадеус” системийн судалгаагаар 2018 онд олон улсад давтагдсан тоогоор 114 сая удаа Монгол руу аялахаар онлайн хайлт хийжээ. Үүний 21 сая нь БНСУ-ынх бол, 13 сая нь БНХАУ-аас байгааг “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан хэллээ.


 

Хэрэв Монгол Улс жуулчдад визгүй болох эсвэл онгоцны буудал дээр шууд виз олгодог болвол жуулчдын тоог шууд 30 хувиар нэмэгдүүлж гадна. Мөн Монгол Улстай шууд нислэгтэй таван орны 341 сая жуулчин гадагшаа аялсан судалгаа бий. Хэрэв энэ 341 жуулчны 0.3 хувийг хүлээн авахад л Монгол Улс жилдээ нэг сая жуулчин хүлээн авах зорилтоо хөнгөхөн биелүүлнэ гэдгийг тэрбээр “түүхэн аялал жуулчлалхөрөнгө оруулалт” үндэсний чуулганы үеэр тавьсан илтгэлдээ өгүүлсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болсон уг чуулганд Хэнтий аймгийн бүх сумын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд Азийн хөгжлийн банкны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэнтийд байгуулах “Чингис хааны өв соёлын хүрээлэн”-гийн талаар мэдээлэл өгсөн юм. “Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж байгаатай холбогдуулан гурван голын сав, түүхэн дурсгалт газруудад ашигт малтмалын лиценз олгохыг хориглож, Засгийн газрын тусгай хамгаалалтад авах үе шаттай арга хэмжээ авч эхэлсэн” гэж Ерөнхий сайд хэлэв.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын илтгэлд дурдсанаар өнгөрсөн оны байдлаар нийт 569 сая ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас олжээ. Энэ нь өмнөх оныхоос 42 хувиар илүү байгаа юм. 

Монголд голчлон ирсэн жуулчдыг БНхАу-ынх тэргүүлдэг бол, оху, Солонгосын жуулчид удаалдаг аж.

Гадаадын жуулчид Монголд дунджаар ес хоног аялдаг бөгөөд тус хугацаанд дунджаар 1463 ам.долларыг зарцуулдаг тооцоо байна.

Аялал жуулчлалын салбарыг 2020 он гэхэд 2.5 их наяд төгрөгийн орлоготой эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болно гэж салбарын сайд хэлж байна.