УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2019.04.12
Бага ангийн сургалт, агуулгад өөрчлөлт оруулна
УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа. Асуулгын хариутай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Энэ үеэр УИХ-
ын
гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн Монгол хүнийг багаас нь Монгол хүн болгож төлөвшүүлэх асуудлыг хөндсөн юм. Тэрээр
Ё.Баатарбилэг сайд хэд хэдэн чухал шийдвэр гаргаад, хэрэгжүүлэх гэж ажиллаж байгаад баяртай байгаа. Монгол уламжлалт боловсролын ухаан бол юу юугүй уралдуулаад байх биш, харин оролцоог нь хангахыг чухалчилдаг. Гэтэл цэцэрлэгийн наснаас нь уралдуулдаг буруу жишиг тогтоосон. Үүнийг өөрчлөхөөс эхлээд олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна гэж ойлгож байна. Би бол энэ салбарт ажиллаж байгаа багш хүнийг хувьд хоёр зарчмыг баримталдаг. Нэг нь бол суралцагчдын нөөц боломжийг нээх, хөгжүүлэх, нөгөө нь хүний эрхэм ёс, үнэт зүйлийг хэрхэн суулгах вэ гэдгийг л баримталдаг.
Би 20 жилийн өмнө жижиг сургууль үүсгэн байгуулсан. Энэ сургуулиас Олимпын анхны аварга төрүүлсэн. Тэгэхээрээ бид төгсөгчдөө харахад зөвхөн алдартай тамирчин бэлдэхгүй, тэд нийгэмд байр сууриа эзэлсэн хүмүүс болсон байна. Анх байгуулахаасаа л би мэндлэхээс эхлээд зааж, төлөвшүүлсэн. Гэтэл өнөөдөр
ЕБС
-ийн багш нар чинь өөрсдөө хүнтэй олигтой мэндлэхгүй юм байна шүү дээ.
БСШУС
-
ын
сайд Ё.Баатарбилэг түүний байр суурьтай санал нэг байгаагаа хэлээд энэ жилээс бага ангийн сурагчдын хөтөлбөрт өөрчлөлт оруулж, энэ чиглэлээр дорвитой ажил хийнэ гэдгээ хэллээ.
Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй санал нэг байна. Монголын хувийн хэвшлийн
ЕБС
,
СӨБ
-
ын
байгууллагууд, Их дээд сургуульд тодорхой хэмжээний ачааг үүрч, нийгэмд үүрэг гүйцэтгэж ирсэн. Маш сайн сургалттай, төгсөгчдөөс нь улс орон, нийгэмд тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүд болчихсон олон сургууль байгаа. Үүнийг нэг жишээ бол Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн Аварга дээд сургууль юм.
Хүн болгох, Монгол хүн болгож төлөвшүүлэх, Монгол өв соёлыг багаас эзэмшүүлэхэд цэцэрлэгийн нас, ялангуяа бага ангийн хөтөлбөрт нь илүү түлхүү суулгаж өгөх ёстой юм байна гэж үзэж байна. Бага ангийн хүүхдүүдийг хооронд нь уралдуулахаас илүү багаар нь ажиллуулах, багийн тэмцээнийг хөгжүүлэх ёстой юм байна гэдэг дээр манай Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэд хэлж байгаа. Тэгэхээр бид уншуулж, бичүүлж, бодуулж сурахаас илүү хүн болгоход анхаарах ёстой гэж харж. Энэ жилээс сургалт, агуулгад нилээд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Ялангуяа бага ангийн хүүхдийн хөтөлбөрт анхаарч өөрчлөлт оруулна.
Холбоотой
мэдээ
Төсөв олон нийтийн оролцоотойгоор ил тод, хариуцлагатай, тогтвортой байх эрх зүйн орчин б...
2024.01.16
Архангай аймгийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцов
2023.05.26
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар ёс зүйн хэм хэмжээнд өөрчлөлт гара...
2023.05.23
Хэнтий аймгийн Бор-Өндөр хотын иргэд сонгогчидтой уулзалт хийж байна
2024.06.15
БНСУ-ын Спортын шинжлэх ухааны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024.05.28
"Биеийн тамир, спорт-Тогтвортой хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024.05.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Өчигдөр
Боловсролын салбарынханд Төрийн дээд шагнал гардуулав
Өчигдөр
СУМ, ХОРООНД АЖИЛЛАХ ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫГ МЭ...
2025
02.03
Багш нарын саналыг сонсож, ажиллалаа
2025
02.03
Ц.Мөнхтуяа: Баян-Өлгий аймгийн багш нарын орон сууц барих га...
2025
02.03
УИХ-ын гишүүн Мөнхтуяа Баян-Өлгий аймагт ажиллаж байна
2025
02.02
Сонгинохайрхан дүүрэг олон улсын стандартад нийцсэн спорт за...
2025
01.31
“Ховдоос Харвард руу” ном брайль үсгээр хэвлэгдэн харааны бэ...
2025
01.31
Ж.Алдаржавхлан: Хүүхдийн сурч, боловсрох эрхийг хангахад онц...
2025
01.30
Асрамжийн төвийн ахлах ангийн сурагчдад "Ховдоос Харвард ру...
2019
04.12
Бага ангийн сургалт, агуулгад өөрчлөлт оруулна
2019
04.12
Д.Оюунхорол: Монголын үе үеийн төрийн бодлогынхоо төвд болов...
2019
04.12
Б.Саранчимэг: Сургалтын чанар багш нарын арга барилтай салшг...
2019
04.12
А.Ундраа: Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах арга бол ШУ...
2019
04.12
“Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” ...
2019
04.12
Д.Оюунхорол: Багш нарыг орон сууцжуулахад манай байнгын хоро...
2019
04.12
Багш нарын зарим төрлийн урамшууллыг ирэх хичээлийн жилээс о...
2019
04.12
Өмнөговь аймгийн соёл, урлагийн газрын удирдлагууд Улаанбаат...
2019
04.12
Д.Оюунхорол: Багш нарын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
2019
04.12
"Монголчууд" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баат...