2019.03.27

О.Баасанхүү: Эрүүгийн хууль зөрчлийн хууль дээр олон зүйлийг засах ёстой

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өчигдөр (2019.03.26) нэгдсэн хуралдаан 19 цаг 10 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

Цэцийн энэхүү дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Ц.Нямдорж сайд А.Анхбаяр гэдэг хүнийг 2 жилээр ялласан байдаг. Дараагийн шатнб шүүхээр дахиад 2 жил өгөөд 4 жил болсон байдаг. Яагаад шүүгч шүүн таслах ажилд байгаа нотлох баримтын хүрээнд дүгнэлт гаргахгүйгээр өөрөө дур мэдэн яллах шийдвэр гаргаад байгаа юм бэ? гэж үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгөөд шийдсэн байдаг. Би энэ хуулийг бол дэмжиж байгаа хонгил гэдгийг нураая гэвэл өнөөдөр иймэрхүү байдлаар эрүүгийн хууль зөрчлийн хууль маш олон зүйлийг засах ёстой. Хуучин 126 гээд эрүүгийн хуулийн заалт байсан тэр заалт дээр болохоор 16-с доош настай хүүхэдтэй тохиролцож бэлгийн харьцаанд орвол торгох ялтай байсан. Одоо бол 14 болгоод насыг нь доошлуулсан. Насыг нь дээш нь болгочих гэж хэлсэнээс болоод бөөн асуудал үүссэн. Хууль зүйн сайдаас асуумаар байна хэзээ энэ хуулиа цогцоор нь шинэчилж оруулж ирэх вэ? Хэзээ хэдэн сарын хэдэнд эрүүгийн хууль зөрчлийн хуулийг өргөн барих вэ?