Ж.Энхбаяр: Цэргийн сахилга батыг сайжруулах дээр онцгой анхаарал тавиарай
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны гишүүдийн 93.3 хувиар түүнийг ЗХЖШ-ын даргад дэмжлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тодруулсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбайр санал хэлж, асуулт асуулаа
А.Ганбат генерал бол Монголын зэвсэгт хүчний хамгийн оргил үе гэдэг яригддаг тэр бэлтгэгдсэн офицер байгаа. А.Ганбат маань бие шатны анги, салбарыг дамжаад, команд тактик, офиртур тактикийн бүх төрлийн мэргэжлийг эзэмшсэн, Цэргийн дээд сургуулийг алтан медальтай төгссөн Монголын цөөхөн хүнийн нэг. Хамгийн гол нь Монгол улсын шилдэг дарга нарын удирдлагад бэлтгэгдсэн, цэргийн хэргийн доктор хүн байгаа.
Гурван санал, асуулт байна. ОУ-д Монгол улсын зэвсэгт хүчний гүйцэтгэж байгаа үүрэг өндөр байгаа. Үүнийг Монголын төр засаг, ард түмэн, ОУ байгууллагууд өндөр үнэлж байгаа. Тэгэхээр бид энэ үйл ажиллагааг улам өргөтгөх, энхийг сахиулах ажиллагаанд оролцон хүч нөөцөө нэмэгдүүлэх шаардлага байгаа.
Мөн дотоодын цэргийн эх орноо батлан хамгаалах үүргийг чанаржуулах зайлшгүй шаардлага байгаа. Энэ ажил тодорхой хэмжээнд хоцрогдсон. Үүнтэй холбоотойгоор цэргийн сахилга зарим газар суларсан. яаралтайгаар цэргийн сахилга батыг сайжруулах дээр нилээн анхаарал тавих шаардлага үүссэн.
Орчин үеийн, шинэ зууны кибер дайн, хүч гэдэг ойлголт гараад ирлээ. Тэгэхээр Монгол улс кибер хүч гэдгийг бий болгох зайлшгүй шаардлага гарч ирсэн. Үүнд ЗХЖШ бий болгох ёстой. Та ямар байр суурьтай байна вэ?
Өөр нэг асуудал бол улс орны бүтээн байгуулалтын ажилд цэргийг оролцуулах МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж байгаа. Гэхдээ онцгой анхаарах ёстой зүйл бол байлдааны ангиуд үүнд оролцдоггүй, зөвхөн барилга, инженерүүдийн ангиуд үүнд оролцох бүрэн боломжтой байгаа.
Нэр дэвшигч түүний асуултад хариулт өглөө.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.21
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан