2019.02.12
Ээлжит бус чуулганыг 3 сард зарлана
Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Даргын дэргэдэх зөвлөл дээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар тохирсон. Гуравдугаар сарын 10-ны үеэр ээлжит бус зарлана.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд шахуу байгаа учраас ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар болсон. Нэр заагаад өгсөн хуулиудаас гадна сонгуулийн гурван хууль, Улс төрийн намын хууль, Улс төрийн намын санхүүжилтийн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулиуд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлуудыг хаврын чуулганаар хэлэлцэхээр баталсан. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлууд их бий. Ажлын хэсэг байгуулах гэх мэт чухал ажлууд байгаа” хэмээн байр сууриа илэрхийллээ.