“Нээлттэй засаглал, иргэний танхим”дэд хөтөлбөр
2011.06.15

“Нээлттэй засаглал, иргэний танхим”дэд хөтөлбөр

“Нээлттэй засаглал, иргэний танхим” төсөл хэрэгжүүлэх

Төр засгийн бодлого шийдвэр, үйл ажиллагааг ард иргэдэд  ил тод нээлттэй байлгаж, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, иргэдийн нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг сайжруулах, тэдний бүтээлч үзэл санаа, үйл ажиллагааг дэмжсэн нийгмийн өөрийгөө удирдах зарчмыг хэрэгжүүлэх, хуулиа дээдлэх, эрх зүйн хэм хэмжээг зөв тодорхойлох зэрэгт иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагууд өнөөдөр бий болсон учир ”Нээлттэй засаглал,иргэний танхим” төсөл хөтөлбөрийг санаачланболовсруулж, судалгаа шинжилгээ хийх, эхний үе шатыг хэрэгжүүллээ.МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим” нээлттэй хэлэлцүүлгийн дүрэм, журам, заавар, МУ-ын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээндТөрийн байгууллагын болон хууль тогтоох, хэрэгжүүлэх эрх бүхий байгуулага, албан тушаалтан, дүүргийн ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар, харъяа хэлтэс, газар, агентлагуудад дүүргийн иргэдийн дуу хоолой, санал санаачлагыг хүргэх, мэтгэлцээн өрнүүлэх, нээлттэй хэлэлцүүл эг зохион байгуулах, иргэдээс төр захиргааны шийдвэрүүдэд тусгахаар гаргасан өргөдөл гомдолын судалгаа, дүгнэлтийг боловсруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах Нээлттэй засаглал, иргэний танхимыг 2010 оны 12-р сард БГД-ийн нутаг дэвсгэрт нээн,орон тооны ажилтнуудыг томилон,үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Нээлттэй засаглал гэж юу болох, иргэний танхимын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, иргэний нийгэм нь төр засаглалын оролцоогүйгээр, иргэдийн санаачлагаар төрөөс үзүүлэх үйлчилгээг хэрхэн явуулж болох арга замыг зөвлөсөн гарын авлагыг иргэдэд зориуланболовс руулж бэлэн болголоо.

Иргэний танхимаараа дамжуулан иргэд та бүхэн орон нутгийн удирдах үйл ажиллагаанд биечлэн оролцох, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, захиргааны шийдвэрт тусгуулах  таатай боломж бүрдсэн тул таны өмнөНээлттэй засаглал, иргэний танхим нээлттэй ажиллаж эхлэсэнийг дуулгахад таатай байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.