“Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх” дэд хөтөлбөр
2011.06.14

“Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх” дэд хөтөлбөр

1.Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын ажлын дуусаагүй гүйцэтгэл:


Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын өргөтгөлийн ажил дуусч ашиглалтад орсноор ая тухтай  орчинд иргэдэд үйлчлэх, үйлчилгээний чанар сайжрах ая холбогдолтой тул энэхүү ажлын дуусаагүй гүйцэтгэлд 75 сая төгрөгийнсанхүүжилтыг улсын төсөвт суулгаж санхүүжүүлснээр засварын ажил бүрэн хийгдэж дууслаа.

Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст дарааллын электрон тоног төхөөрөмж, суудлын автомашин

Дарааллын системийг дарааллын электрон тоног төхөөрөмжийг суурилуулснаар үйлчлүүлэгч иргэд нэг цэгийн үйлчилгээний цонхонд урт дар аалал үүсгэн оочерлох явдал зогсч, мэргэжилтнүүд зөвхөн дугаарын дагуу нэг иргэнд тайван үйлчлэх боломж бүрдсэн Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж халамж үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа иргэдэд үйлчлэх зорилгоор TOYOTA фирмийн CHASER маркийн суудлын автомашиныг тус хэлтэст хүлээлгэн өглөө.

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны өргөтгөлийн ажлын дуусаагүй гүйцэтгэлд


Дүүргийн төр захиргааны байрын өргөтгөлд шаардлагатай хөрөнгө оруулалт тасалдаж, гүйцэтгэлийн ажил нь зогсож дутуу баригдсан барилга удаан хугацаагаар ашиглах боломжгүй байсны улсын төсьийн хөрөнгө оруулалтад хөрөнгийн асуудлыг тусган шийдвэрлэж улмаар дүүргийн иргэдэд шуурхай үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ бий болж, ЗДТГ-ын ажилтан албан хаагчид мөн ая тухтай орчинд ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл бүрдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.