2019.01.25
С.Эрдэнэ: Бүтээн байгуулат хийгээгүй хэрнээ Засгийн газрын өр нэмэгдсэн байна
Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаарх асуулгын хариуг сонслоо. Асуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
“Дэд бүтцийн бүтээн байгуулалтгүй хэрнээ ханшаа алдаж, инфляци, өр нэмэгдсэн. Засгийн газар эдийн засгаа сэргээх сайхан боломжийг ашиглаж чадахгүй байгаа нь тодорхой бодлогогүй байгаагийн үр дүн. Шатахуун, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Үнийн зөрүүг ард түмэн төлж байна. Өнгөрсөн 2 жилд дөнгөж амилсан дундаж давхаргыг үгүй хийж эхэллээ.
Засгийн газрын өр, Монгол Улсын гадаад өр өссөн байна. 2016 оны болон энэ оны Засгийн газрын өрийн тоо таны хэлж байгаа үнэн үү? Уг нь их өрийг дарж барагдуулсан гэж та хэлсэн. Өргөн хэрэглээ, ам.долларын ханш өссөн байгаа шалтгаан юу вэ? Ямар ч шинэ бүтээн байгуулалт хийгдээгүй шүү дээ?”
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хариуллаа.