2019.01.17

С.Чинзориг: Удирдах албан тушаалыг нэмэгдүүлж байгаа шалтгаан нь юу вэ?

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг

Тогтоолын төсөлтэй холбогдуулан хоёр зүйлийг тодруулсан юм. Тэрээр тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн албан тушаалын ангилалд хамаарах удирдах албан тушаалыг нэмэгдүүлсэн нэмэгдүүлж орж ирж байгаа юм.  Тэргүүн болоод эрхэлсэн түшмэлийн албан тушаалд нийтдээ 21 албан тушаалтыг оруулж байгаа юм. Тэгэхээр эдгээр албан тушаалтангууд нь хуулиар тогтоосон эрх, үүргийнхээ хүрээнд хэрхэн уягдаж байгаа юм бэ?. Үүнийг хэр их нягтлаж үзсэн юм бэ? үнэхээр зайлшгүй шаардлага байна уу?

Түүний асуултад, Ажлын хэсгээс хариулт өглөө.