Ерөнхийлөгчийн санаачилсан хууль бол гарц
УИХ ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг хурал удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэн бойкот зарласан.
Тэдгээр гишүүдийн төлөөлөл МАНАН дэглэмийн эсрэг хоёр дахь жагсаалаа энэ пүрэв гарагт хийж төв талбай дээр суулт зарлана гэдгээ мэдэгдээд байгаа. Харин УИХ-ын даргын зүгээс огцрох үндэслэл надад байхгүй хуульд заасан үндэслэлээр ажлаа өгнө гэдэг байр сууриа илэрхийлсэн. Үүнийгээ ч улс төрийн шаардлага тавьж байгаа гишүүдэд албан бичгээр хүргүүлсэн юм. Тэгвэл үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийнхээ хувьд төрийн ажлыг гацаанаас гаргах зорилгоор МУ-ын Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилсан. Гишүүдийн олонхоор УИХ-ын даргыг огцруулж болох тус төслийг хэлэлцэх нь зүйтэйг гишүүд хэлж байна.