МҮОНТВ-ын Монголын мэдээ суваг өнөөдрийн онцлох зочны ярилцлагаар БОАЖ-ын Сайд Н.Цэрэнбат оролцож байна.
Н.Цэрэнбат: Засгийн газраас дэд бүтэцжүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Төсөв нь тавигдаад явж байна. Гэхдээ энэ нь урт хугацааны бодлогон. Харин богино хугацаандаа түлш болон утаа гаргачтай тэмцэх ёстой. Цахилгаан халаагуур хэрэглэсэн нь илүү үр дүнтэй. Түлшний асуудлыг найдвартай байлгахын тулд Тавантолгой түлш дээр нөөцөө бэлдэж байна. Мэдээж эрдэмтдийн шийдэл байгаа. Шийдлээ нотлох ёстой. Мэргэжлийн хүмүүс дээр тулгуурласан санал, шийдлийг л төр дэмжих ёстой.