2018.12.24
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулжээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагаас “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулжээ.
Мөн БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Ногоон паспорт” аяныг Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагын “Байгаль орчны үндэсний хэмжээний Засаглал-2018”-аар шалгаруулсан байна.
Эдгээр шагналыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас ирүүлснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өгчээ.
Шагнал гардуулах үеэр Гадаад харилцааны сайд хэлэхдээ, өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг орон даяар өрнүүлж, ерөнхий боловсролын 778 сургуулийг хамруулаад байна. Энэ аян нь өсвөр үеийнхнийг байгаль орчинд ээлтай дадал, төлөвшлийг бий болгоход чиглэж байгааг онцолсон байна.