
2018.12.19
Сүхбаатар дүүргийн 2019 оны төсөв батлагдлаа
Сүхбаатардүүргийн ИТХ-ын3 дугаар /ээлжит/ хуралдаан 12 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд хуралдаж, 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээс 6 асуудал хэлэлцэж батлав. Энэхүү хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны 2018 оны хөтөлбөрийг “ХАНГАЛТТАЙ” гэж дүгнэлээ. Мөн
- Дүүргийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний биелэлт, газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөө батлах тухай
- Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай
- Дүүргийн 2019 оны төсвийн төслийн тухай
- Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны үйл ажиллагааны тайлан зэргийг хэлэлцэн баталж, холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.