2018.11.15
Шинэ баригдсан цэцэрлэгүүдэд тоног төхөөрөмжийн асуудал хүндрэлтэй байна
Сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн асуудлыг түргэн шийдэх шаардлагатай. Тодруулж хэлбэл сургууль, цэцэрлэгийн аюулгүй байдлын талаар НИТХ-аар хэлэлцжээ.
НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун: Төсвийн хөрөнгөөр ашиглалтанд орсон сургууль, цэцэрлэгүүдийн тавилга, тоног төхөөрөмжийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгөөч ээ. СХД-ийн 101, 105-р цэцэрлэгийн асуудлууд байна. Би өөрийн албан бичгээ өгсөн.
Зөвхөн сургууль цэцэрлэгийн аюулгүй байдал биш иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын талаар хэлэлцжээ. Тухайлбал СХД-ийн 3-р хэлтэс шинэ байранд орсон. Энэ байрны хажууд иргэд явган хүний зам даган машинаа тавих явдал эхэлсэн байна.