УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2018.10.12
Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох тухай
О.Баасанхүү: Өндөр үнээр онгоц авахад зуучилсан компанид шалгалт хийх хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох тухай
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр О.Баасанхүү гишүүн салбарын сайдаас хэд хэдэн асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
1. Орос-Монголын Төмөр замын онцгой гэрээ байдаг юм шиг байгаа юм. Шатахууны үнэ өөрчлөгдөхгүй нөхцөлтэй. Яг үүн шиг МИАТ гэх мэт стратегийн ач холбогдолтой байгууллагууд мэдээж шатахуунаа ОХУ-аас авч л байгаа юм чинь урт хугацааны хөнгөлөлттэй гэрээ хийж болдоггүй юм уу? Нэг компанийн саванд нь найдаад өгсөн. Тэр гэрээгээрээ л яваад байдаг. Одоо жаахан хөдөлж, шатахууны үнийг хямдруулаад явж болдоггүй юм уу? Шатахууны үнийг дагаад иргэний худалдан авч байгаа тасалбарын үнэ өндөр байгаад байна л даа.
2. Бид өндөр үнээр онгоц авсан. Төлбөр нь дууссан уу? Ер нь яагаад тийм өндөр үнээр онгоц авсан юм бэ? Тухайн үед зуучилсан компанид шалгалт хийх боломж байна уу? МИАТ-ын эдийн засаг хүндэрсэн шалтгаан нь энэ шинэ онгоц авсан явдал гэж би ойлгож байна.
3. Бид ер нь шатахуун үйлдвэрлэгч, түгээгч компаниудыг үргэлж бодож, харж үзээд татварын хөнгөлөлт, татаас өгөөд явж байсан. Гэтэл тэд биднийг, ард иргэдийг бодож байсан удаа байхгүй. Тэгээд өндөр үнээр онгоц аваад одоо өртөгөө дийлэхгүй яваад байна. Шатахуун импортлогчидоос хөнгөлөлт үзүүлэх арга чарга байдаггүй юм уу?
О.Баасанхүү гишүүний дээрх асуултанд ажлаа аваад удаагүй байгаа Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хариуллаа.
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар:
Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-т орсноор манай улсад олон давуу тал үүсэх юм. Агаарын хөлгийн засвар үйлчилгээ хийгдэх, зорчигч бус тээврийн үйлчилгээнд ч давуу тал үүсэх юм. Таны асуусан шатахууны үнийн асуудал дээр миний хувьд санал нэг байна. Өнөөдөр ОХУ-ын Роснефть компани агаарын хөлгийн Теси 1 гэх шатахууныг нийлүүлдэг. Энийг өөр эх үүсвэртэй болгохоор яаман дээр судалгаа хийгдэж байгаа. Шатахууны зардал МИАТ компанийн нийт зардлын 27%-ийг эзэлж байгаа юм. Тиймээс тийзний үнэ бууруулах, МИАТ-ыг ашигтай ажлуулах тал дээр шатахууны үнийг нь тогтвортой байлгаж, хямдруулах шаардлагатай байгаа. Энэ чиглэлийн яриа хэлцэл эхэлсэн байгаа. Шинэ нисэх буудал ашиглалтанд орох гэж байна. Үүнээс урьтан шатахууны үнийг бууруулах тал дээр анхаарч байна.
2013 онд 3 онгоц худалдан авахаар Боинг компанитай гэрээ хийсэн. 121,4 сая ам.долларын тооцоо байгаа. 57,8 сая төлсөн. 63,8 сая нь үлдсэн. Үүнийг шат дараатай төлөлт хийгдэж байгаа. Нөгөө 2 онгоцыг худалдан авах бус түрээсээр хэрэглэхээр өөрчлөгдсөн.
Холбоотой
мэдээ
Ахмадуудын захиас: Хүү минь аливаа гүтгэлэг дайралтанд нурж, шантарч болохгүй
2020.06.20
О.Баасанхүү: Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосноос хойш 127 хууль бус гэрээ хийгдсэн
2020.05.19
О.Баасанхүү: Энэ бичлэг бол эвлүүлэг
2020.05.18
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв
2023.05.03
Улстөрийн намын эрх зүйн орчин сайжирч, олон нийтийн хяналт нэмэгдэнэ
2023.04.20
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ
2023.04.14
‹
›
Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох тухай
2018
10.24
Цэргийнхнээс бусад иргэний агаарын бүх хөлгийг гаалийн болон...
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2018
10.12
Ц.Гарамжав: Агаарын зам бол ирээдүйд Монголыг тэжээнэ
2018
10.12
Ж.Ганбаатар: МИАТ-ийн тийзний үнэ бусад авиа компаниудынхаас...
2018
10.12
О.Баасанхүү: Өндөр үнээр онгоц авахад зуучилсан компанид шал...
2018
10.12
Ё.Баатарбилэг: МИАТ-ын ажилчдын эрх ашиг чухал юмуу? Нийт Мо...
2018
10.12
Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэн орохыг ...
АБГББХ-ны хуралдаан
2018
10.10
Хэлэлцээрт нэгдэж орох тухай хуулийн төслийг соёрхон батлахы...
2018
09.06
“Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орох...
Мэдээ
Хууль
Эксперт
УИХ
Засгийн газар
Нийслэл