2018.10.05

Л.Болд: Нийгмийн тулгамдсан асуудлаа зөв эрэмбэлэн ажилламаар байна

Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл" боловсруулах ажлын явцын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. 

Ерөнхий сайдын мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт асуух үед Л.Болд гишүүн нэг бус нилээд хэдэн сэдвээр ерөнхий сайдаас хариулт сонсох хүсэлтэй байгаагаа хэллээ.

Л.Болд УИХ-ын гишүүн:

"Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Гэхдээ УИХ-ын цөөнхийн бүлэг л асуулт асуудаг. Цаашид ер нь ямар процедураар явах вэ? Үнэндээ цөөнх асуухыг хүссэн зүйлээ асууж баймаар байна. Гэтэл Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ тодорхой нэг сэдвийн хүрээнд хийдэг. Цөөнхийн бүлэгт Ерөнхий сайдаас асуух маш олон асуулт байна.

Ээлжит бус чуулган хуралдаагүй учраас маш олон хуримтлагдсан зүйлс байгааг эхнээс нь асуугаад явмаар байна. Турк багшийн асуудлын талаар Ж.Батзандан гишүүн асуулга тавьсан. Хэзээ хариу өгөх вэ? Тагнуулын баривчилгаа хүртэл цахимд шууд явууллаа. С.Зоригийн хэрэгтэй холбоотой иргэдээс олон асуулт хүсэлт ирсэн байна. Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал, Эрдэнэт үйлдвэрийн асуудал байна. Нийгэм ч эдгээр зүйлсийн хариултыг хүлээж байна.

Бид тулгамдсан асуудлаа шуурхайлан ярихгүй бол өнөөдрийн Ерөнхий сайдын хийсэн мэдээлэл тэгтлээ тулгамдсан асуудал биш байх.

Хүн амын суурьшил, нутагшилтай холбоотойгоор нэг зүйл асууя. Засгийн газар нийслэлд нүүрс оруулахгүй гэж шийдвэр гаргасан. Түүнийг нь цагдаа шүүх нь барьж аваад торгож шийтгээд явчих байх. Гэтэл өвлийг нүүрсгүйгаар нийслэлийн гэр хорооллын иргэд яаж давах вэ? зуух, пийшин нь байна уу? сайжруулсан түлш нь бэлэн байгаа юм уу? Хүн амынхаа нутагшил, суурьшилыг ярих гэж байгаа бол эхлээд амьдрах нөхцлийг нь бүрдүүлээд өг. Шийдвэр гаргах амархан. Түүнийг нь хэрэгжүүлэх нөхцлийг иргэддээ бүрдүүлж өгөх хэрэгтэй."

УИХ-ын гишүүн Л.Болдын асуултанд Ерөнхий сайд хариуллаа.

"Улаанбаатар хотын шийдвэрлэх хамгийн чухал асуудалг бол Утаа бөолсон. Олон жил ярьсан. Тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарсан. Үе үеийн Засгийн газар утааны эсрэг тэмцэн ажилласан. Үр дүн ч гарсан. Алдсан зүйл ч бий. Утааны эсрэг тэмцэх асуудлыг, судлаж үзээд эцсийн дүнд түүхий нүүрсийг холриглох ёстой юм байна гэж ойлгож байна. Зоригтой шийдвэр ч гаргасан.

2019 оны 5 дугаар сарын 15-аас эхлэн Улаанбаатар хотруу ахуйн зориулалтаар түүхий нүүрс тээвэрлэхийг хориглоно. ТЭЦ 3, 4 болон бага оврын 3000 гаруй уурын зуухууд түүхий нүүрс татаж болно.

200,000 орчим айл өрх бол боловсруулсан түлш түлнэ гэж тооцсон. Улаанбаатарчууд жилдээ 1,2 сая тонн нүүрс хэрэглэдэг. Үүний оронд боловсруулсан түлш хэрэглэвэл 600 мянган тонн боловсруулсан түлш хэрэглэх боломжтой. Энэ үйлдвэрийн ажил эхэлсэн.

Эхний ээлжинд 11 сар гэхэд 200 мянган тонн нүүрс боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа нь эхэлнэ. Дараа нь өргөтгөн 400 мянган тонн болгоно. Хувийн хэвшил консорциум байгуулаад 200 мянган тонн түлш үйлдвэрлэхэр зорилт тавьсан.

Ингээд 600 мянган тонн түлшээр 2019 оны 10 сараас эхлэн хангана гэж төлөвлөж байна. Энэ жил улсын төсөвт 199,3 тэрбум төгрөг тусгасан. Энэ мөнгөөр үйлдвэрийн ажлууд болон орлогогүй болон орлого багатай айл өрхүүдэд боловсруулсан түлшний татаас олгоно.

Эрчим хүчний өргөтгөл хийгдэнэ. Бага оврын 3000 орчим уурын зуухуудаас 500-д нь шүүлтүүр хийхээр тооцсон. 2019 оны өвлөөс бага оврын уурын зуухуудад бүгдэд нь шүүлтүүр тавина. Түүхий нүүрсний тээвэрлэлтээ зогсооно. Ингээд үр дүнгээ үзье гэсэн зорилт тавьж байна. Чадах зүйл энэ байна. Улаанбаатарын утааг байхгүй болгоно гэж худлаа ярьж чадахгүй. Шийдвэр гаргасан. Хэрэгжүүлэхийн тулд хичээж байна. Ирэх жил үр дүн харагдана.

Ер нь бүгд мэдэж байгаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгах ганц арга бол иргэдээ тохилог орон сууцанд оруулах л юм. 200 мянган орон сууц барих л шаардлагатай. Галлагаа явагдаж л байгаа бол утаа арилахгүй."