Спортын тэмцээнд 200 орчим тамирчин оролцож байна
Стандарт, хэмжил зүйн газраас 95 жилийн ойгоо тохиолдуулан Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын хооронд зохион байгуулж буй спортын наадмын нээлтийн ажиллагаа боллоо.
Нээлтийн ажиллагаанд Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон МХЕГ, Чөлөөт бүс, ШӨХТГ, СХЗГ-ын баруун, зүүн бүсийн удирдлагууд оролцож, баг тамирчдад амжилт хүссэн юм.
Тэмцээнд Шадар сайдын ажлын алба, СХЗГ, ОБЕГ, МХЕГ, Чөлөөт бүс, ШӨХТГ, СХЗГ-ын баруун, зүүн бүсийн ерөнхий газрын нийт 200 орчим баг тамирчид оролцож байгаа бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, билльяард, дартс, шатар гэсэн төрлүүдээр аваргуудаа шалгаруулна.
ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хороонд зохион байгуулагдаж буй тус тэмцээн гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.