Зам, тээвэр хөгжлийн яамны удирдлагыг чөлөөлөх шийдвэр гаргалаа
2018.08.12

Зам, тээвэр хөгжлийн яамны удирдлагыг чөлөөлөх шийдвэр гаргалаа

Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга нар хоорондоо муудалцаж, нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэгт Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаа өгөхөө тус тусын твиттер хуудсаар дамжуулан өнөөдөр мэдэгдлээ. 
Цаг үеийн асуудлаар Засгийн газрын хуралдаан хуралдлаа.  Хуралдаанаар галт унасантай холбоотой асуудлыг хэлэлцсэн юм. Тус яаманд  гарсан гэмт хэрэг, мөн ослын асуудалтай холбогдуулан, Сайдын хувийн хүсэлтийн дагуу үүрэг ажлаас нь чөлөөлөлсөн байна. 

Мөн Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.УИХ-аар дараагийн сайдыг томилтол Шадар сайд Ө.Энхтүвшин ЗТХяамны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэх ажээ.