БНСУ-ын Бусан хотын сайн дурын баг СХД-ийн 19-р хороо, Эрдэнэт хотуудад ажиллана
БНСУ-ын 60 хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад ажиллажээ. Энэ баг эмч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн байна. Тэд Сонгинохайрхан дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийснээс гадна Монголд өрхийн ямар бизнес эрхлэх боломжтой талаар ярилцжээ. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сонгодог аргуудаас иргэдэд сургалт явуулж эхэлсэн байна.
Н.Учрал: Бусан болон Улаанбаатар хот хоорондоо хамтарч ажиллаж, СХД-ийн 19-р хороо Бусан хотын сайн дурын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай 3 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ хүрээнд өмнөх жил энэ үйл ажиллагаа зохион байгуулагдаж, шаардлагатай зорилтот бүлгүүдэд тусламж хүргэж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийсэн.
Холбоотой мэдээ
2024.08.26
2021.11.08
2021.09.28
2024.12.23
2024.12.23
2024.12.20