Л.Болд: Ийм төсөлд найдвартай, шударга, ирээдүйд харсан хөрөнгө оруулагч оролцдоггүй юм
“Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийг өнгөрсөн 7 хоногт Засгийн газар яаралтай горимоор хэлэлцэж өгөхийг хүсэж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн 7 хоногийн баасан гаригт хэлэлцэн, дэмжиж байнгын хороо руу шилжүүлсэн билээ. Харин өнөөдөр анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд "энэ төсөл амжилт олохгүй" гэдгийг хэлсэн юм.
Түүний хэлсэн үгийг хүргэж байна.
Тавантолгойн хувь заяаг шийдэх олон алхам хийж байгаа. Энэ олон жил ярьж байгаа асуудал. Тавантолгойг хөдөлгөе гэж алхам хийж оруулж ирж байгаа Засгийн газрын буруутгах аргагүй. Гэхдээ дургүйд хүчгүй гэдгээр хөдлөхгүй байгаа асуудал нь ард түмний өмчийг ард түмэнд өөрт нь эзэмшүүлж, өөрсдөөс нт асууж, дараагийн алхмаа хийхгүй байгаагаас бидний бүх зовлон үүсээд байгаа юм. Одоо ингээд 30 хувийг нь гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжина. Мэдээж Нью-Иорк, Лондонгийн бирж хүртэл явахгүй л дээ. Ойрхоноолсм Шанхай, Хонконг, Монголын хөрөнгийн бирж дээр арилжина. Энэ 30 хувийг хэн хяналтадаа оруулах вэ гэхээр ойлгомжтой байна. Хамгийн зөв дараалал бол Байгалын баялгийг ард түмнээрээ л эзэмшихгүй бол ард түмэн хэзээ ингэж тавихгүй ээ.
Яахав энэ тогтоол гаргаад, та нар ойлгоно. Тэгээд буцаад ирэх намар шинэ тогтоол оруулж ирээрэй. Ард түмний өмчийг булааж аваад, өмнөөс нь шийдэх гэж байгаа энэ байдалд чинь найдвартай, шударга, ирээдүйд харсан хөрөнгө оруулагч оролцдоггүй юм гэдгийг ойлгох болно.
Сэтгүүлч
Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn