УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын санаачилсан Багшийн хөгжлийн тухай хууль батлагдлаа
Өнөөдөр /2018.06.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Багшийн хөгжлийн тухай хуулийг эцэслэн баталлаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын 2017 оны 06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл жил гаруйн хугацаанд хойшилсны эцэст өнөөдөр батлагдаж байна.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн НББСШУБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцууллаа.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 79.2 хуулийн төслийг эцэслэн батлах нь зүйтэй гэж үзлээ.
Хуулийн төсөлд багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын чанарыг сайжруулах, ажлын ажлын гүйцэтгэлд суурилсан цалингийн урамшуултай болгох, таван жил ажиллаж байж мэргэжлийн зэрэг ахиж буй системийг илүү уян хатан болгож ажлын ажлын гүйцэтгэлээс хамааруулах, бага ангид туслах багштай болж ачааллыг бууруулах зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн багшийн нэр хүндийг хуулиар хамгаалах, багшийн эрүүл мэндэд анхаарал хандуулах талаар ч тусгасан байна.
Хууль санаачлагч Н.Учрал гишүүн "Бүтэн ажил ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Б.Пүрэвдорж гишүүн бүтэн ажил энэ хуулийн төслийг хараагүй. Анхны хувилбарыг бариад асуулт асуугаад байгаа юм. Үүнийг улс төр гэж ойлгож байна. Энэ хуулийн ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ахалж, мөн дэд дарга Я.Санжмятав энэ ажлын хэсэгт багтаад 5 гишүүний бүрэлдэхүүнтэй маш том ажлын хэсэг байгуулаад ажилласан. Энэ хууль батлагдан гарснаар нэг цөөхөн багш биш Монгол орон даяар багш болгоны ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем өөрлөлт орно" гэлээ.
Сэтгүүлч
Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn