2018.06.27
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ентай уулзлаа
Шадар сайд Ө.Энхтүвшин хэд хэдэн ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ентай уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д айлчлах үеэр хийсэн яриа хэлэлцээгээр тохирсон хоёр улсын хамтын ажиллагааны асуудлууд амжилттай хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байгааг нь уламжлав. Мөн БНСУ-ын парламент дахь Солонгос, Монголын бүлгийн дарга Кан Чан Илтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Түүнчлэн Жэжүгийн их сургуулийн ерөнхийлөгч доктор Сёк Ён Сонтой уулзах үеэрээ монгол оюутнуудыг тэтгэлгээр сургах боломжийн талаар ярилцлаа. Шадар сайд Ө.Энхтүвшин Зүүн хойд Азийн сангийн ерөнхийлөгч доктор Ким До Хюнтай мөн уулзсан юм. Хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллага түүх судлалын чиглэлээр хамтран ажиллах, эрдэмтэн судлаачдаа солилцох зэрэг сэдвээр ярилцсаны гадна Шадар сайд Ө.Энхтүвшин эрт үеийн хадны зураг судлалыг хөгжүүлэхэд хоёр тал харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг санал болголоо.