”Хотын дэд төв” төслийг үр ашигтай, түргэн шуурхай гүйцэтгэх үүрэг өглөө
НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн нэгжийн явц, үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлын үндсэн эх үүсвэрийг бий болгож буй хотын хойд хэсэгт байрлах Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх юм.
НИТХ-ын дарга С.Амарсайхан," Нийслэл хотын төвлөрөл утаа, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болж хөгжих нь үр дүнгээ өгөх хамгийн бодит ажлуудын нэг. Төслийн хүрээнд 6 дэд төвийн дэд бүтцийн суурийг тавих бөгөөд төслийн 1-р үе шатны хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн суурийг тавьж нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа, соёлын үйлчилгээний төвлөрөл бүхий автозам, дулаан, цэвэр ус, цахилгаан хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээ, хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор төвтэй, байгаль орчинд ээлтэй, ногоон орчинг бүрдүүлсэн, эдийн засаг, соёл, нийгмийн үйлчилгээний идэвхтэй бүс болгох учиртай" гэлээ. Тиймээс төслийн явцыг хурдасгаж үр ашигтай бөгөөд тулгараад байгаа асуудлуудыг түргэн шуурхай шийдэхийг үүрэг болголоо.
Төслийн удирдагч Б.Авирмэд, "Одоогийн байдлаар 2 дэд төвд газар чөлөөлөлтийн ажил 70 гаруй хувьтай байна. Газар чөлөөлөлтийн ажил дууссанаар дэд бүтцийн ажлууд саадгүй хийгдэх боломжтой. Улаанбаатар хотын дэд төвүүдэд иргэдийн газрыг орон сууцаар шууд солих нөхцөлтэй 10 мянган ногоон орон сууц төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар хариуцан, Азийн хөгжлийн банк санхүүжүүлэн хэрэгжүүлж байна . Төслийн үр нөлөөг 100 мянган хүн шууд хүртэнэ. Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдол, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц зэрэг тулгамдсан асуудлууд бүрэн шийдэгдэж, хүн ардын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл хангагдах юм. суугчдын хэрэгцээнд тугуурласан нийгэм, эдийн засгийн үйлчилгээ болон дэд төвд зайлшгүй байх ёстой хотын үйлчилгээг нэмэгдүүлэхээр урдчилан төлөвлөсөн" гэлээ.
Төсөл 9 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжих юм байна.