Команд штабын сургуульд хойд бүсийн офицерууд хамрагдаж байна
2018.05.29

Команд штабын сургуульд хойд бүсийн офицерууд хамрагдаж байна

Хойд бүсийн Онцгой байдлын байгууллагуудын офицер бүрэлдэхүүний команд штабын сургууль өнөөдөр Дархан-Уул аймагт эхэллээ. Сургуулийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр оролцон үг хэлж, нийт офицеруудад амжилт хүслээ.

Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын албаны эрх зүйн шинэчлэл, гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх, Онцгой байдлын газруудын удирдах бүрэлдэхүүний штабын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилгоор офицер бүрэлдэхүүний команд сургуулийг зохион байгуулж байгаа юм.

Түүнчлэн бүсийн нутаг дэвсгэрт тохиолдсон аюулт үзэгдэл, осол, гамшгийн хор уршгийг шуурхай арилгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, Онцгой байдлын газруудын харилцан ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, удирдах бүрэлдэхүүний бие бялдар мэргэжлийн ур чадварыг шалган үүрэгжүүлэх зорилготой.

Команд штабын сургуульд Архангай, Булган, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв, Орхон аймгийн  70 орчим офицер бүрэлдэхүүн хамрагдаж байна.Хойд бүсийн Онцгой байдлын байгууллагуудын офицер бүрэлдэхүүний команд штабын сургууль энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.