2018.05.17

Б.Бат-Эрдэнэ:Эдийн засгийн өсөлт яаж гарах вэ?

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлэг хийгдлээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Эдийн засгийн өсөлт яаж гарах вэ? Энэ тооны цаана бодит хөрөнгө оруулалт юу байх вэ? Ирж байгаа тоон мэдээлэл их зөрүүтэй байна. Хөдлөхгүй үнэн бодит тоон мэдээлэл хэрэгтэй байна. Эдийн засаг өсөж байна гэхдээ мөрийн хөтөлбөрт тусгасан алдаа засна гэсэн. Энэ ажил хийгдсэн үү? Цалин тэтгэвэр нэмэх шаардлага, хэрэгцээ бий. Ийм хэмжээгээр нэмнэ гэсэн бодит тоо хэрэгтэй байна.Хөрөнгө оруулалт бодитоор хийгдэхгүй байна. Төрийн өмчийн байрнуудыг засаж, сайжруулах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Манай улсын эдийн засгийн өсөлт 2017 онд 5,1 хувиар, 2018 оны эхний улиралд 6,1 хувиар өссөн. Эдийн засгийн өсөлт шууд болон шууд бусаар үр дүнгээ өгч байна.