2018.05.17

Б.Энх-Амгалан:Төрийн бодлогоор худалдан авалтыг яаж дэмжих вэ?

Өнөөдрийн (2018.05.17/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулахдаа, 2017 оны байдлаар бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгжээс 78,585 нь үйл ажиллагаа явуулж байгааг дурдсан. Эдгээрийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч 800 гаруй мянган хүн ажиллаж байгааг дурдсан. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр төрөөс дэмжлэг үзүүлж ирсний үр дүнгийн талаарх тоон мэдээллийг тэрбээр танилцуулсан.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Ажлын байр нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвар сайжруулах тал дээр ач холбогдолтой хууль. Хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, малчдаа дэмжиж, тэдний гэр бүлийг ажлын байраар хангах хэрэгтэй. Бас Эко бүтээгдэхүүнээ хөгжүүлэх шаардлага байна.Төрийн бодлогоор худалдан авалтыг яаж дэмжих вэ? Хэдэн төгрөг зарцуулах вэ? Дотоодын зах зээлээ яаж хамгаалах вэ? зээлийн хүү өндөр байх хамгийн хэцүү. Үүнийг яаж зохицуулсан бэ? Үйлдвэрлэгчдээ яаж хөл дээр нь тогтоох вэ?

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Зээлийн хүүний хувьд сангаас санхүүжүүлээд явбал 3-4 хувьтай байна.Банк арай өндөр байгаа. Хуулинд уул уурхайн салбараас олж байгаа хувиас 5 хувийг жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжээд явбал зүгээр. Гэхдээ яг ямар үйлдвэрлэлээ дэмжих вэ ? гэдгийг тодорхой  болгох шаардлага бий. Төрийн бодлогоор худалдан авалтыг яаж дэмжих вэ? гэдэг дээр арай өөр хуулиар зохицуулагдаад явах байх.