Ховдын нийтийн номын сан 80 жилийн түүхтэй
Ховд аймагт ажиллаж буй томилолтынхоо хүрээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Ховд аймгийн Нийтийн номын сан нь анх 1938 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 72 мянга гаруй боть номтой, ажлын 2 байр, 280 хүнд зэрэг үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, уншлага үйлчилгээний 9 танхим, 18 ажлын орон тоотойгоор олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Энэ онд онд тус номын сан байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд орон нутгийн зохиолчдын номзүй хийх ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Мөн бүтээлч 80 ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж.
Ховд аймгийн Нийтийн номын сан нь анх 1938 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 72 мянга гаруй боть номтой
Номын сангийн барилгын хувьд 1972, 1964 онуудад ашиглалтанд орсон учир суудлын тоог нэмэгдүүлэх шинэ өргөтгөл барих, их засвар хийх шаардлага үүсээд буйг салбарын сайдад уламжилсанаар сайдын зүгээс анхааралдаа авч ажиллахаа мэдэгдэн холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.