2018.05.09
"Үргэлж тантай хамтдаа" өдөрлөг боллоо
ЦЕГ-ын “Сүлд” чуулга нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран зохион байгуулж буй “Үргэлж тантай хамт” өдөрлөгийн хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажиллагаанд идэвх зүтгэл гаргаж, цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хамт олонд зориулж “Талархал”-ын тоглолт зохион байгууллаа.
Ялалтын баярыг угтан зохион байгуулагдсан “Үргэлж тантай хамт” өдөрлөгт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Цэрэн, ЗДТГ-ын дарга Б.Энхболд, ИТХ-ын Төлөөлөгч, 10-р хорооны Засаг дарга Ц.Чинзоригт, 14-р хорооны Засаг дарга Н.Наранцацрал, 3-р хорооны Засаг дарга С.Батхишиг, Цагдаагийн 1-р хэлтсийн дарга С.Хүрэлбаатар болон тус хэлтсийн бие бүрэлдэхүүн оролцлоо.
“Сүлд” чуулга нь Цагдаагийн алба хаагчдын оюуны соёл, гоо сайхны сэтгэлгээг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр олон нийтэд хандсан олон талт үйл ажиллагаа зохион байгуулах үүрэгтэй ажилладаг байна.