Нийслэлийн Хан-Уул дүүргийн Яармаг орчимд 11 мянга гаруй өрхийн 39 мянга орчим иргэд оршин суудаг. Орон сууцанд амьдардаг иргэдийн тоо бага хувийг эзэлдэг ч Туулын хөвөөг дэрлэсэн уул, ус, бүхий нийслэлийн дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн жишиг болж хөгжих боломжтой хороолол.
Дээр нь Яармаг орчмоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болдын зүгээс оршин суугчдын амьдрах орчин, нөхөцлөө сайжруулах талд нь байнга санаа тавьж арга хэмжээ зохион байгуулж ажилладаг. Үүний нэг жишээ “Хашаандаа сайхан амьдаръя” сургалт Яармагийн VIII хороонд эхэлжээ.
Хашаагаа хэрхэн зөв төлөвлөх, хямд өртөг зардлаар өөрсдөө хашаагаа тохижуулах, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах мэдлэгийг Яармагийн иргэдэд сургалтаар олгож байгаа аж.
Яармагийн иргэд “Хашаандаа сайхан амьдаръя” сургалтанд хамрагдаж байна.
Сургалтыг УИХ-ын гишүүн Л.Болдын Ажлын алба болон “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ, “Хөгжлийн хөтөч” төсөл, Атмор ХХК хамтран зохион байгуулж байгаа ажээ. Сургалтаар яндангүй байшингийн шийдэл, давуу тал, барих аргачлал гэр хорооллын бохирын асуудлыг шийдвэрлэх арга зам буюу септик систем, халуун хүйтэн ус, цахилгаан халаалтын систем гэж юу болох талаар багш мэргэжилтнүүд иргэдэд тайлбарлан таниулахын зэрэгцээ сургалтад хамрагдсан иргэдэд голт борын бут бэлэглэлээ.