2018.05.07

Агаар, хөрсний бохирдлоос ангижрах ганц шийдэл нь “Дагуул хот”

Нийслэлийн хөрсний  бохирдол утаанаас илүү гамшгийн хэмжээнд  хүрсэн байна.  Агаар хөрсний бохирдлын эсрэг хөрөнгө хаяад шийдэлд хүрэхгүйг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлогууд харуулсан.  Хүн амын эрүүл мэндэд онц аюул тулгарсан ийм нөхцөлд дагуул хотыг хөгжүүлэх нь зөв юм.  Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү байр сууриа илэрхийллээ.

Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү: Дагуул хотуудыг хөгжүүлэх ажлууд явагдаж байна. Багануур дүүрэгт цахилгаан станц баригдаж байна. Мөн тус дүүрэгт дэд бүтэц нь хангалттай түвшинд байна. Багахангай дүүрэгт бол цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон. Гэвч алслагдмал байгаа учир иргэд нүүхгүй байна.