2018.04.09

Д.Сумъяабазар: Гашуунсухайтын тээврийн хэрэгслийн цуваа 15 км болж багассан

Манай улс Тавантолгойн нүүрсээ Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор урд хөрш рүү гаргадаг. Хилийн нэвтрэх чадвар ачаалал их байдгаас нүүрс ачсан автомашины урт дараалал бий болдог.

Өнөөдрийн байдлаар 15-30 орчим км-ийн дараалал үүссэн байна. Манайх энэ асуудлыг дотроо зохицуулах үүднээс боомт дээр ачаалал бууруулах нэгдсэн цэг байгуулахөөр төлөвлөжээ. Харин гадна талдаа буюу урд хөрштэй нүүрс авалтаа нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар яриа хэлэлцээ эхлүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Нэвтрэх чадамжийг дээшлүүлсэн байгаль орчиндоо ээлтэй ачих, буулган цэгийг байгуулах ёстой гэсэн шийдэлд хүрсэн. Энэ тал дээр Өмнөговь аймгийн удирдлагууд  болон хариуцаж буй Зам тээврийн яамны мэргэжилтнүүд саналуудаа нэгтгэсэн.