2018.04.06

Швейцарийн холбооны улсын гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна

Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис өнөөдөр манай улсад айлчилж байна. Айлчлалынхаа үеэр Швейцарь, Монголын түншлэлийн харилцаа болон Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа хөгжлийн хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Мөн тэрээр Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны 127-р цэцэрлэгээр зочлов. Уг цэцэрлэгийн барилгын ажил Швейцарийн хөгжлийн агентлагийн 100%-ийн санхүүжилтээр хийгдэх юм байна.

СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн: Дүүргийн хэмжээнд 40 гаруй цэцэрлэг  байна.  Энэ цэцэрлэгүүдийн төсвийн асуудлуудыг өнгөрсөн оны төсөвт суулгасан. Яаралтай асуудлуудыг дүүргийн төсвөөр шийдвэрлэнэ.

Маргааш тэрээр Төв, Сэлэнгэ аймгуудад зочилно. Энэ үеэрээ Швейцарийн хөгжлийн агентлагийн төслүүдийн  орон нутаг дахь үр дүнтэй танилцах юм байна.