Дэлхийн нягтлан бодогчдын холбоо авилгалын эсрэг сүлжээнд төлөөлөгчдөө томилов
2018.04.03

Дэлхийн нягтлан бодогчдын холбоо авилгалын эсрэг сүлжээнд төлөөлөгчдөө томилов

B20 буюу Business 20 нь Их-20 орнуудын хувийн секторын төлөөлөл бүхий олон нийтийн байгууллага юм. Үүнд 38 орны 1000 гаруй бизнесийнхэн нэгдэж олон улсын анхаарал татахуйц асуудалд дуу хоолойгоо нэгтгэн санал өгүүлж ажил өрнүүлдэг.  

B20 байгууллага Дэлхийн нягтлан бодогчдын холбоог авилгалын эсрэг нэгдэх сүлжээний хамтрагчаараа зарлан хамтдаа тэмцэхээ мэдэгдсэн. ДНБХ-ноос гурван чиглэлд хамтран ажиллахыг санал болгосон ба ДНБХ өөрөө дараах гурван чиглэлд хариуцсан төлөөлөгчдийг томилов.

Үүнд: 1. Шударга байдал ба Даган мөрдөх чиглэлд ДНБХ-ны УЗ-ийн гишүүн Carol Bellringer 2. Санхүүгийн өсөлт ба Дэд бүтэц чиглэлд ДНБХ-ны УЗ-ийн гишүүн Richard Petty 3. ЖДААН-ийн хөгжил чиглэлд ДНБХ-ны жижиг дунд аудитын компаниудын хорооны гишүүн Manoj Fadnis нар төлөөлөн ажиллах болов.

Авилгал бол тогтвортой хөгжлийг сүйрүүлэх, эдийн засгийн өсөлтөд хамгийн хор нөлөөтэй учир авилгалын эсрэг шударга санхүүгийн системээр хангах нь ДНБХ болон түүний гишүүн байгууллагуудын гишүүд болох мэргэшсэн нягтлан бодогчдын үүрэг юм.