2018.03.26

Монгол Оросын хамтарсан сургуулийн 25 жилийн ой тохиож байна

Монгол Оросын хамтарсан сургуулийн 25 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд тус сургууль МУ-ын тэргүүн сургуулиар гурван удаа шалгарч, Оросын холбооны улсын боловсролын чанарын дипломоор хоёр удаа шагнагдаж, Монгол, Орост хүлээн зөвшөөрөгдсөн сургууль болж чаджээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:  Хамгийн гол энэ сургуулийг төгсөж буй хүүхдүүд хэлний мэдлэгийг өндөр эзэмшиж чадаж байна.  Тухайлбал, орос хэлтэй болж байна. Мөн англи хэлний сургалт маш сайтай. Тус сургуулийг барууны том сургуулиудад элсэж чадах хэмжээний боловсрол авч, төгсөж байна. Үүнийг бид цааш нь улам үргэжүүлэх ёстой. Энэ нь боловсролын салбарын бэлгэ тэмдэг төдий биш, хүүхдүүдийн оюунд хөрөнгө оруулалт хийж буй байгууллага гэдэг утгаар нь дэмжээд ажиллах хэрэгтэй.