"Хүнсчдийн алдар-2018"спорт наадам эхэллээ
2018.03.23

"Хүнсчдийн алдар-2018"спорт наадам эхэллээ

Хөнгөн хүнсний үйлдвэрийн ажилтан, ажилчдын баярын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүнсчдийн алдар” спорт наадам энэ сарын 22-23-нд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдаж байна. 

2018 онд Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК-ийн 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус спорт наадмын ерөнхий зохион байгуулагчаар Сүү ХК болон Монголын хүнсчдийн холбоо ажиллаж байна. 

Спортын наадамд Монголын хүнсчдийн төлөөлөл 20 байгууллага сагс, гар бөмбөг, ширээний теннис, дартс гэсэн спортын 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин, нийт 114 багц медалийн төлөө өрсөлдөх аж. 

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монголын Хүнсчдийн Холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан, “Хүнсчдийн алдар-2018” спорт наадмын ерөнхий зохион байгуулагч Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох нарын албаны хүмүүс оролцсон бөгөөд Монголын хүнсний салбарын ахмадуудын төлөөлөл 60 ахмад парад жагсаж, тамирчдад хүндэтгэл үзүүлэн амжилт хүссэн юм. 

Тэмцээнд нийт 500 орчим тамирчин оролцож байгаа бөгөөд сагсан бөмбөгийн “SBL Хасын хүлэгүүд” багийн тоглогчид тэмцээнд оролцож буй шилдэг тоглогчидтой нөхөрсөг тоглолт хийх юм байна.