Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2018.03.26

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

ШУА-ын Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбар, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран "Цэвдэгт бүс нутгийн авто замд тулгамдаж бай асуудлууд" онол, практикийн бага хурал 2017 оны 12 сарын 1-нд зохион байгуулсан бөгөөд хурлын үр дүнд 8 заалт бүхий зөвлөмж гаргасан байна.

Дээрх зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг, судлалын салбар, Монголын авто замчдын холбоо, Монголын Цэвдэг судлалын холбоотой доорх чилэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.  
 Хамтран ажиллах чиглэл
• Авто замын инженер техникийн ажилтнуудад инженерийн цэвдэг судлалын чиглэлээр мэргэшүүлж, чадвахжуулах сургалтуудыг хамтран зохион байгуулах. 
• Авто замын чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөж буй хурал, семинар, авто замын үзэсгэлэн, сургалт, туршлага судлах аялал гэх мэт ажлуудыг хамтран зохион байгуулах, дэмжин ажиллах.
• Цэвдэгт бүс нутагт зам, замын байгууламжийг төсөллөх норм, стандартыг боловсруулах, батлуулахад хамтран ажиллах.
• Монгол орны авто замын дагуу цэвдгийн бүсчилсэн зураглал хийх.