Санамж бичигт гарын үсэг зурлаа
2018.02.27

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Монголын үндэсний их сургуулийн гүйцэтгэх захирал Б.Дашдолгор нар МҮИС-ийн Барилга инженерийн сургуулийн бүрэлдэхүүнд “Замын эдийн засаг” хөтөлбөрийн баг хамтран гүйцэтгүүлэхээр тохиролцож хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа.

Монголын үндэсний их сургууль МҮИС, Монголын авто замчдын холбооноос хамтран авто замын салбарт “Авто замын менежмент – эдийн засагч” мэргэжлээр бакалавр, магистрын түвшинд мэргэжилтэн  /эчнээ, орой, өдрийн сургалтаар/ бэлтгэх, авто замын эдийн засгийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, замын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх судалгаа, шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, энэ ажлыг дагнан хариуцах, гүйцэтгэх хөтөлбөрийн багийг МҮИС-ийн Барилга инженерийн сургуулийн бүрэлдэхүүн байгуулах Дээд боловсролын тухай хууль, МҮИС-ийн сургалтын үйл ажиллагааны дотоод журамд нийцүүлэн ажиллахаар тохиролцов.

Мөн дээрх арга хэмжээний үеэр зөвлөх инженер И.Гончигзэвэг “Засмал зам төсөллөх боть 1” номынхоо дээжээс тус сургуулийн номын санд бэлэглэсэн юм.