2018.02.21

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ахмад дипломатчиддаа хүндэтгэл үзүүллээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ахмад дипломатчидаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрээр улс орны хөгжлийн өнөө цагийг ахмадуудгүй төсөөлөхийн аргагүй гэдгийг онцолж байлаа.

Д.Цогтбаатар: Монгол Улсын гадаад бодлого бол дэлхийд данстай гадаад бодлого. Гуравдагч хөршийн бодлогыг монголын дипломатууд, бидний өмнөх үеийн ахмадууд гаргаж ирсэн. Энэ бодлого маш амжилттай өрнөөд, хэрэгжээд явж байна. Энэ хүмүүст манай үеийнхэн талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ гэдэг нь бидний хувьд нэр хүндийн хэрэг юм.