Ц.Гарамжав: Цагаачлал дээрх Монгол төрийн бодлого нь юу юм бэ?
Өнөөдөр /2018.02.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав төрийн цагаачлалын бодлогын талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгөөс асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
Өнөөгийн байдлаар Монгол улсад цаагаачлах иргэдийн тоо нийт иргэдийн 0,4 хувиас хэтрээгүй байгаа болохо 2018-2020 он хүртэл нийтдээ 100 аас дээшгүй иргэдийг цагаачлуулахаар тогтоолын төслийг санаачилсан байна.
Одоо байгаа тооноос харахад манай улсад цагаачлаж байгаа гишүүдийн 63 хувь нь Хятад улсын иргэд байна. /1250 иргэн/, 33 хувь нь ОХУ-ын иргэд, үлдсэн нь бусад 13 улс орны иргэд байгаа юм байна. Цагаачлал дээр барьж байгаа Монгол улсын төрийн бодлого юу юм бэ? Цагаачлуулж байгаа иргэд дээр ямар зорилго, бодлого барьж байгаа юм бэ? Дээд мэргэжилтэй байх, гэмт хэрэг ял шийтгэл эдлэж байгаагүй байх гэх мэт...шалгуурууд байна. Энэ шалгуурууд хэвээр байх уу? Гэдэг дээр бодлого ярьж байна.
Цаашид Манай улсын ААН, компаниудтай өрсөлдөхүйц үйл ажиллагаа явуулах, эсвэл ямар нэг шашин, үзэл суртлын урсгал оруулж ирэх үйл ажиллагаа явуулах зэргийг хэрхэн шалгуур тавих вэ? Өөр тухайлбал, мэргэжлийн жагсаалт гаргаж шалгуур тавьдаг улсууд бий. Эдгээр дээр манай улс ямар бодлого барих вэ?
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хариулав
Цагаачлан амьдрах зөвшөөрөл олгоход хэд хэдэн тавигдах шаардлага байгаа. Үүнд, дээд мэргэжилтэй байх, янз бүрийн халдварт өвчингүй, ял шийтгэл авч байгаагүй байх үүнээс гадна орлоготой холбоотой шалгуур, монгол улсад өмнө нь орох эрхээ хязгаарлуулж байгаагүй байх, Монгол улсад 3 жил амьдарсан байх хэрэгтэй. Төрийн бодлогын хувьд Монгол улсад онц шаардлагатай мэргэжил эзэмшсэн байх ёстой гэсэн зүйл байгаа. Үүнийг тогтоосон Засгийн газрын тогтоол байгаа. Үүний дагуу явж байгаа.