2018.02.08

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар 5 асуудал хэлэлцсэнээс 1-ийг нь баталж, үлдсэн асуудлыг нь хойшлууллаа.

Хуралдаанаар Нийслэлийн хөдөө аж ахуйн шилдгүүдийг шалгаруулах тухай, Нийслэлд биеийн тамир спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах, газрын зориулалт өөрчлөх, үнэлгээний хороонд иргэний төлөөлөл томилох, ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. 

Сар шинийн баяраас өмнө нийслэлийн шилдэг фермер, шилдэг тариаланчдыг шагнаж урамшуулахаар боллоо.