Ж.Сүхбаатар: Би АН-ын саналын эсрэг хатуу зогсоно
2010.07.27

Ж.Сүхбаатар: Би АН-ын саналын эсрэг хатуу зогсоно

УИХ-ын сонгуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар батлахаар төлөвлөсөн ч намар хуртэлхойшлуулаад буй.УИХ-аас анх байгуулсан Ажлын хэсэг Монгол Уяс нэг тойрог байхаар төсөл боловсруулж, түүнийг нь бүлгүүд дэмжээд байв. Гэвч уг төсөл ажил болохгуй нь. 50:26 буюу пропорционалъ зонхилсон холимог хувилбарыг бүлгүүд дэмжих хандлагатай байна. Энэ хувилбараар төслийг боловсруулж хэлэлцүулэгт бэлтгэх Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Н. Энхболдоор ахлуулан байгуулсан юм. Тус Ажлын хэсгийн гишүүн Ж. Сүхбаатартай ярилцлаа.

-50:26 хувилбарыг АН, МАХН-ын бүлгүүд дэмжиж байгаа юм байна. Яг ямар хувилбар байх талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-26 мандат нь мажоритар буюу нэг тойрог, нэг мандат гэсэн зарчмаар ярьж байна. Ингэснээр газар нутгийн төлөөллийг хангах нөхцөл бүрдэнэ. 50 мандатад пропорциональ хувилбарыг хэрэглэх талаар урьдчилсан байдлаар зөвшилцөлд хүрсэн.

-Тэгвэл санал зөрүүтэй ямар асуудал байгаа вэ?

-Хоёр асуудал бий. 50 мандатад саналаа яаж өгөх, түүнийг хэрхэн тооцох талаар зөрүүтэй зүйл бий. 26 тойрогт нэр дэвшиж байгаа хүн 50 мандатад давхар нэр дэвших эсэх, 50 мандатад намын нэрээр, нэр дэвшигчээр жагсаалт гаргах эсэх нь маргаантай.

26 тойрогт нэр дэвшсэн хүн 50 мандатын жагсаалтад нэрээ давхар дэвшүүлнэ гэсэн АН-ын бүлгийн саналыг би эрс эсэргүүцэж. Мажоритар хувилбараар явуулах тойргийн сонгуульд ялагдсан хун пропорционалийн жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдох боломжтой гэсэн үг. Сонгогчийн эрх ашгийн нүдээр харвал давхар сонгогдох энэ хувилбар боломжгүй бөгөөд сонгогчийн сонгох эрхийг хаачихаж байгаа юм. Нам, хувь улстөрчдийн хувьд ашигтай байж болох юм.

-Мажоритар тогтолцоогоор явуулсан сонгуульд унасан хүн намынхаа нэрээр гараад ирэх боломжийг АН-ын бүлэг дэмжиж байгаа юм байна. МАХН-д ч гэсэн ашигтай биз дээ. Магадгүй танд ч ашигтай хувилбар байж болох юм. Гэтэл Та энэ хувилбарыг эсэргүүцэж байна.

-Хувь улстөрчийн хувьд надад ашигтай байж болно. Гэхдээ би шударга сонгуулийг, сонгогчийн эрх ашгийг хамгаалахыг хүсэж байгаа учраас л энэ хувилбарыг эсэргүүцээд байгаа юм. Сонгогчид үүнийг хүлээж авахгүй. Монголын улс төрд маш муухай жишиг тогтоох учраас эрс эсэргүүцнэ.

Мажоритарын нэг мандаттай тойрогт дөрвөн хүн нэр дэвшихэд нэг нь л ялна. Гэтэл ялагдсан гурав нь намынхаа нэрээр пропорционалиар явуулсан сонгуулиар гараад ирэх боломж бүрдүүлэх гээд байна. Тэгэх юм бол шударга, ардчилсан ёс, чөлөөт, эрүүл саруул өрсөлдөөн, сонгогчийн хүсэл зоригийн тухай яриад ч хэрэггүй шүү дээ. Ийм байж таарахгүй.

-Олон улсад ийм хэлбэр байдаг уу?

-АН-ынхан Германы жишээг татдаг юм. Тэр улс Монголоос тэс өөр шүү дээ. Бундестаг нь 650 гишүүнтэй. Холбооны улс учраас хосолмол систем хэрэглэдэг. Намууд нөлөө бүхий улстөрчдөө эрсдлээс хамгаалж, Парламентдаа байнга суулгахын тулд тойрогт ч өрсөлдүүлж, намынхаа жагсаалтад ч байнга оруулж байдаг юм билээ. Тойрогт ялагдсан ч намынхаа нэрээр Парламентад лидерүүдээ сонгодог    найдвартай тогтолцоотой. Бундестаг чинь манай УИХ-аас маш том Парламент шүү дээ. Үүнийг манай зарим гишүүн бодолцохгүй яриад байгаа юм. Хэрвээ давхар сонгогдох хувилбар дэмжигдсэн тохиолдолд МАХН, АН 30, 30-хан хүний л нам болж хувирна. Ингэснээр олон түмний нам гэдэг ойлголт байхгүй болж, олигархууд ийм маягаар хүч, нөлөөгөө бэхжүүлэх болно. Ямар ч тохиолдолд энэ тогтолцооны эсрэг би зогссоор байх болно. 200 хувь эсэргүүцэж байна.

-50 мандатын төлөө намын нэрээр өрсөлдөх үү, нам нэр дэвшигчээ санал болгох юм уу. Аль хэлбэрээр нь зөвшилцөх юм шиг байна?

-Нэр дэвшигчээр санал хураалгахыг манай бүлэг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалттай ч нийцэх юм.

Манай сонгогчид санал өгөхдөө хүнийг дугуйлж сурсан. Тэгэхдээ цаад намынх нь бодлогыг харж, хүний төлөө санал өгч ирсэн сонгуулийн соёл, арга барил бухий уламжлалтай. Гэхдээ хэлбэрээр санал авах та бүлгүүд ярилцаж зөвшилцөх нь нээлттэй. Энэ бол ярш болох сэдэв. Харин да сонгогдох буюу нэг тойрогт очиж уначихаад намынхаа нэр хүндээр сонгогдох тухай асуудал ярилцаж болохгүй сэдэв.

-Нэг тойрогт ялагдчихвал намынхаа нэрээр сонгогдчихно гэсэн энэ санал АН-ын бүлгийнх үү, эсвэл тэдний олигархууд найдвартай дээр гээд байна уу. Та үүнийг ямар зорилготой гэж байна вэ?

-Бүлгийн санал гэж л ярьдаг шүү дээ.

-Олигархууд нам харгалзахгүй сүлбээтэй болсон шүү дээ. Хэрвээ хар сонгогдох хувилбар дэмжигдчих юм бол нэн аюултай. Тэгэхээр УИХ-ынг ишүүдийн тоог нэмэгдүүлж яагаад болохгүй гэж. Олон байх тусмаа хамаарал бат биш үү. Энэ талаар Та бодожүзсэн үү?

-Олон байх олигархуудаас хамаарал багатай байх нь ойлгомжтой. Э. Бат-Үүл гишүүн болохоор зуун хүнтэй Дээд танхи байх тухай ярьдаг. Олон улсын жишгээр манайх улс шиг 3.0 сая орчим хүн амтай орны Парламент 100 орчим, түүнээс дээш гишүүнтэй байдаг билээ. Миний хувийн бодлоор 99 гишүүнтэй байхад  гадны нөлөөнөөс хамаарал багатай болох байх. Ингэснээр нийгмийн олон төлөөллөөс сонгогдож, зөвшилцлийг эрэлхийлдэг. Зөв зохион байгуулалт шаарддаг учраас хуумгай шийдвэр гаргах нь бага. Гишүүдийн тоог нэмэх замаар өнөөгийн УИХ-д бүтцийн өөрчлөлт хиймээр санагддаг.

-Сонгуулийн босго долоон хувиар тогтоохоор байгааг гуравдагч намууд эсэргүүцдэг. Босгыг дахиад багасгах боломж бий юү?
-Зургаан хувиар доошлуулах шаардлага байхгүй. Долоон хувийн босгыг маш хатуу гэж үздэг. Энэ талаар намууд ярилцаж болох байх. Давхар сонголт эсэхээр зөвшилцөлд хүрчихвэл УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганаар хэлэлцэж батлахад бэлэн.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.